1004

2011-02-22

Уншаад үзээрэй

Ангилал: Etseg ekh

Хувиа хичээгч бай, гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй Чөлөөт цаг | 2010 / 04 / 08 Чи эхлээд өөрөө чадалтай болж байж ядарсан нэгэнд туслах бус уу? Тэр бүсгүй хэцүү амьдралтай айлын охин байлаа. Ахлах сургуулиа төгсөөд дээд сургуульд үргэлжлүүлэн сурах гэсэн түүний эрмэлзэл нь эцэг эхэд нь эдийн засгийн дарамт болж зүгээр л ахлах сургуулиа төгсөөд ажил хийж гэртээ нэмэр хандив болоосой гэж хүсч байлаа. Хувиа хичээгч бай, гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй Гэвч тэрээр өөрийн зорилгыг тэргүүн ээлжинд тавьж дээд сургуульдаа орон онц суран тэтгэлэг авч, хажуугаар нь ажил хийж чадан ядан суралцсаар л байлаа. Хоёр жилийн дараа эрэгтэй дүү нь их сургуульд ороход эцэг эх нь төлбөрийн мөнгө хүрэлцэхгүй нь хэмээн түүнээс сургуулиасаа жилийн чөлөө авч сургалтын төлбөрт өгөхөөр бэлдсэн мөнгөө дүүдээ өгөхийг хүслээ. Гэтэл тэрээр ямар ч зорилгогүй жилийн чөлөө авч чадахгүй хэмээн өөрийнхөө сургалтын төлбөрөө төлөөд бага сага мөнгө үлдвэл дүүдээ нэмэрлэе гэж хэллээ. Яах ч аргагүй болсон эцэг эх нь өөр газраас мөнгө зээлж дүүгийнх нь төлбөрийг төлжээ. Эцэг эх нь түүнд “цэвдэг сэтгэлтэй”, “өөрийгөө бодсон” гэх мэтээр гомдлын үг чулууддаг байлаа. Тийм хүнд нөхцөлд дээд сургуулиа төгсөж сувилагч мэргэжлийг эзэмшсэнээс хойш зургаан жил өнгөрлөө. Нэгэн өдөр тэрээр эцэг эхдээ дөчин сая вон гарган өгч арай жаахан том, тохилог байранд нүүж оръё гэж хэлэв. “Хэрэггүй дээ. Чи энэ мөнгөө өөрийнхөө хуриманд зориулж хадгал.” Гэтэл тэр мөнгийг нь эргүүлж өгч байгаа эцэг эхдээ бардамнангуй аястай ийн хэллээ. “Тэрэнд зориулах мөнгөө бэлдээгүй байсан бол би юу гэж энэ мөнгийг гаргаад зогсож байх билээ.” Түүний хэлсэнчлэн тэр охин өөртөө зориулах хангалттай мөнгийг хойш нь татаж амжсан байлаа. Тэр цагаас хойш тэр охин эцэг эхээ асарч өргөн ачийг нь хариулсан юм. Хорин настангуудад байдаг хамгийн том ачаа бол одоохондоо өөрөө ч хөлөө олоогүй байхад алгаа тосон тусламж гуйгсад олон байдаг явдал билээ. Үй олон хорьтонгууд энэ зэрэгтэй өсгөөд тавьсан хойно одоо санаа амарлаа хэмээн ач тус хүсэх эцэг эх, дүү нараасаа болж цалингийн бараа ч харахгүй шахам байж тэднийхээ төлөө борив бохисхийлгүй ажилладаг. Эсвэл ямар ч орлогогүй, сурахаас өөр ид шидгүй найз залуу нь ёроолгүй хувин мэт авахаас өөрийг мэдэхгүй, хөлс хүчийг нь шавхдаг. Гэлээ гээд тэр их хүч хөдөлмөрийн хариуд “бахархаад баршгүй” гэсэн хэнд ч хэрэггүй магтаал, хоосон хэтэвч, дээрээс нь бүрхэг ирээдүй хүлээж байдаг. Хорин настай таны хувьд хэн нэгнийг харж үздэг, ивээн тэтгэдэг үе биш билээ. Өөрийгөө боловсруулж , боломжийн хэмжээний чадалтай болсныхоо дараа өөрөөр хэлбэл өөрийнхөө савыг дүүргэснийхээ дараа бусдыг харж үзэх талаар бодож болно гэсэн үг. Өөрийгөө золиослох биш өөртөө хөрөнгө оруулалт хий. Өөрийгөө золиослох, өөрийгөө гаргуунд нь гаргах гэдэг бол агуу зүйл билээ. Гэхдээ тэр зүлиос бол жинхэнэ утгаараа хариу нэхээгүй тус байх ёстой. Хуулийн мэргэжлээр сурч байгаа дүүгийнхээ төлөө бүхнээ зориулаад дотроо хэзээ нэгэн цагт тус нь ирнэ гэж найдаж байтал дүү нь үнэхээр амжилтанд хүрч том прокурор болчихоод эгчийнхээ тэр хайр, хүч хөдөлмөрийг юман чинээ бодохгүй байвал яах вэ? Та аман дээрээ “би ямар ч хариу ач тус хүсэхгүй байна.” Гэж хэлж байж мэдэх хэдий ч тэр бол том эндүүрэл, хий хоосон ихэрхэл юм. Ямар ч хариу харалгүй өөрийгөө золиослоно гэдэг хэн хүний амархан хийчихдэг зүйл огт биш. Үрийнхээ төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцдаггүй аав ээжүүдийн агуу хайр хүртэл үр хүүхдийнхээ ач тусыг үзэх гэсэн хүсэл, санаархал болон хувирдаг нь хорвоогийн нэгэн гашуун үнэн билээ. Чи бурхан багш шиг сэтгэлтэй л биш бол ямар нэг юмны төлөө өөрийгөө золиослосны дараа түүний хариу ач тус нь ирэхгүй бол хэзээ нэгэн цагт заавал харамсах болно. Ер нь ингэхэд хэн гэдэг хүн нь бусдын төлөө өөрийгөө золиосолж, бусдыг хөлөө олоход нь туслах нь эмэгтэй хүний мөн чанар гэсэн хуулирхуу юм зохиож, түүндээ бүгдийг санал нэгдүүлэх гэж оролдсоор ирдэг байна аа? Хажууд нь өөрийнхөө төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт бол өөр. Бусдын төлөө өөртөө ямар нэгэн үүрэг хүлээж эргэн тойрныхондоо зориулах тэр хөлс хүчээ та өөртөө зориулж чадвал хожим нь тэдгээр хүмүүсээ харж үзэн хэн хэндээ тустай хэрэг болно. Гэрийнхэндээ “хувиа хичээсэн, арилсан дотортой” гэж хэлүүлж байсан ч юуны түрүүнд чи өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээх ёстой. Анхныхаа цалингаар эцэг эхдээ бэлэг авч өгөхийн оронд орохоор шийдээд байгаа англи хэлний дамжаандаа бүртгүүлж, өнөө оройг найз залуугийнхаа гэрийн даалгаврыг хийж өгч өнгөрөөсөнд орвол өөртөө хэрэгтэй лекц сонсохоор явах нь дээр гэдгийг ойлгож мэдсэн эмэгтэй л эцэст нь өөрийн хайртай хүмүүстээ жинтэйхэн тусалж, харж үздэг “том гар” болж чадах билээ. Бусдад чин сэтгэлээсээ тусалдаг, ач тусаа хайрладаг хүмүүс ямагт өөрсдийгөө хамгийн их хайрладаг хүмүүс байдаг гэдгийг байнга санаж явцгаая.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 231 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

hicheel

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Mijee
. Natsagaa
. Ariunaa
. Saraa
. Doljoo
. Mydagaa
. Duya
. Bayarmaa
. Oyun A

Найзууд

Тоолуур

Миний блогийн 8740 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 4 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн